Өнөөдрөө дүгнээд бодолд автан буй 23:14 цагийн миний оршихуй жаргалаар бялхан талархаж байна. Юунд гэж үү? Ерөөс өөрт болоод эргэн тойронд буй зүйлсдээ. Намайг (ерөөс хүн гээч нь өөрөө ертөнцийн төв байх нууцхан хүсэлтэй юм билээл, товчхондоо) хүрээлэн буй энэ хайрын орчинд болоод басхүү хорвоогийн муухайн амтаас цухасхан мэдрүүлсэн үйл явдлын эздүүд, харилцааны дутагдалууд гээд бүгдэд нь. Яг энэ мэдрэмжийг тултал яагаад авсан гэхээр дор зурагт үзүүлсэн Тагтаагийн сэтгүүлийн эрхлэгчийн бичсэн редакцын зурвасаас мэдэрлээл.

Энэ нийтлэлийг маань хэрэв уншиж байгаа бол та ч бас уншаад үзээрэй. Амар амгаланг агшин зуурт мэдэрч аанай л байгаа бүхэндээ талархах вий. Өөрийн минь нүүрэн дээр тодрон байгаа нарнаас үүдсэн толбондоо хүртэл сэтгэл амарч нтр, 😒😂. Худалдан авалтынхаа амтыг хугасхан ч атугай мэдрээд амрах минь.
Тавтай нойрсоорой, миний жаргалтай аз минь ❤.